|

Хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд

Монгол Улсад тулгуур эрхтний, харааны бэрхшээлтэй, тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  нийгмийн амьдралд оролцоход наад захын хэрэгцээ болсон зорчих зам талбай, шат, лифт, орц гарц  хангалтгүй хэвээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд  хууль тогтоогч, шийдвэр гаргагчдаас нийгмийн амьдралд оролцох орчныг бүрдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй байх, зөв хандлагыг төлөвшүүлэхийг  шаарддаг.

Тэгвэл хүний эрхийн асуудалд байнга дуугарч, үзэл бодлоо илэрхийлдэг  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар  нийгэмд, хууль тогтоогчдод зөв  хандлага түгээх үүргээ биелүүлж,  өөрсдөө үлгэрлэжээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн  Ц.Мөнхцэцэг Брайль үсгээр нэрийн хуудсаа хийж, харааны бэрхшээлтэй иргэдэд ч уншигдаж болохуйцаар хэвлэсэн бол Д.Цогтбаатар гишүүн  УИХ ын гишүүний өрөөний хаягаа мөн Брайль үсгээр хийжээ. Үүнийгээ өөрсдийн цахим хуудаснаа постолж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байна.

 

 

Дашрамд дурдахад Монгол Улс Азидаа анх удаа Хүний эрхийн төлөө тэмцэгч “ЧИМЭЭГҮЙ БААТРУУД”-аа хамгаалах эрх зүйн орчинтой болж, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилж, хуулийн төслийн Ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж, УИХ-аар амжилттай батлуулаад байгаа юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *