БНСУ-аас МУ-д оршин суугаа Элчин сайдыг хохирогч охины ар гэрээс уучлал гуйхыг шаардлаа

БНСУ-д оршин суугаа  Монгол улсын иргэн 13 настай охиныг дээд ангийн дөрвөн сурагч охидууд нийлэн татсан тамхины ишээ идүүлэн, хүчээр архи уулган, дотуур хувцсыг толгойд углан, 6 цагийн турш хүчирхийлсэн цочирдом гэмт хэргээ бичлэг болгон олон нийтийн сүлжээнд худалдаалж байсан талаар энэ сарын 2-ны өдөр хохирогч охины гэр бүлээс мэдэгдэл хийсэн билээ.

Уг гэмт хэрэг долдугаар сард болсон хэдий ч өнөөг хүртэл хэргийг үйлдсэн сурагч охид хичээлдээ үргэлжлүүлэн сурч, хоёр сурагч охин насанд хүрээгүй учир үйлдсэн гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх боломжгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй орхисон.

Шүүхийн шийдвэрт бухимдсан Монгол улсын иргэд цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлэн тэмцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр БНСУ-аас МУ-д оршин суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчтэй иргэдийн төлөөлөл уулзан албан бичиг хүргүүлжээ.

Энэхүү албан бичигт “БНСУ-ын элчин сайдыг хоёр орны харилцааг хүндэтгэн Монголын ард түмнээс болон хохирогч охины ар гэрээс өнөөдрийн дотор уучлал гуйхыг бид шаардаж байна” хэмээн тусгасан байна. Мөн хохирогч Монгол улсын иргэн охинд хуулийн болон өмгөөллийн, сэтгэл зүйн эмчилгээний нөхөн төлбөр төлөхийг шаарджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *