Цэцэрлэгийн багш “М” нь 4 настай хүүхдүүдийг зодож, чимхэж байсан нь тогтоогдсон

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “…Архангай аймгийн цэцэрлэгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүтэй…” гэсэн гарчигтай 1 минут 30 секундийн бичлэг фэйсбүүкийн Архангай аймгийн бүх зар, мэдээ мэдээллийн групп болон бусад группт нийтлэгдсэн.

Тухайн асуудлыг шалгахад цэцэрлэгийн багш М нь бичлэгт гарч буй 4 настай хүүхдүүдийг гараараа цохих, түлхэх, чимхэх, хацар руу нь алгадах зэргээр зодож шийтгэж байгаа нь тогтоогдсон.

Архангай аймаг дахь цагдаагийн газраас дээрх хүүхдүүдэд шинжээч эмч томилон, хамтарсан багт холбон зуучилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *