МАН 30-р их хурлаараа үзэл баримтлалаа ӨӨРЧИЛНӨ  

МАН-ын 30-р их хурал өнөөдөр /2021.12.06/ 09:00 цагт UB palace-д эхэлнэ. Энэ удаагийн намын Их хурлаар намын Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн  эрх барьж буй улстөрийн хүчний хувьд нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудаа хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Их хурлын төлөөлөгчдөөр дамжуулан олон нийтэд танилцуулах бол  УИХ-ын дарга Г.Занданшатар сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд илтгэл, хөтөлбөрөө танилцуулах гэнэ.

Монгол Ардын Нам удаа дараагийн сонгуульд ялалт байгуулсан учраас хийж, хэрэгжүүлэх ажлаа олон талт хэлбэрээр судалсны үндсэн дээр иргэдийн  эрүүл, аюулгүй  ажиллаж, амьдрах боломж бололцоог бүрдүүлэх, амгалан тайван амьдрахын үндэс суурь ХҮНИЙ ЭРХИЙН асуудлыг чухалчлан авч хэлэлцэхээ мэдэгдээд байгаа. Үүний тулд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг хийхээ  зарласан юм. 

Нийгмийн олонх маань чинээлэг дундаж давхаргыг бий  болгох хүсэл, зорилготой байна. Тэгвэл ийм нийгмийг бүтээн цогцлооход учирч буй саад бэрхшээл нь юу юм бэ гэдгийг дээр дурдсан  судалгааны дүнгээс харахад ерөөсөө ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд  учирч буй бэрхшээл, үндсэн дайсан нь авилга,  албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал юм байна гэдэг нь маш тодорхой харагдсан гэдгийг тодотгосон. 

Тийм учраас намын 30 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлын цөм нь хүний эрхтэй холбоотой эрхзүйн шинэтгэл хийх асуудал байх болно гэдгийг  зарлаад байгаа юм. 

Мөн энэ удаагийн их хурлаараа  намынхаа үзэл баримтлалыг  өөрчлөх гэнэ. Одоогийн  үзэл баримтлалд “МОНГОЛ АРДЫН НАМ НЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ-ЭРХ ЧӨЛӨӨ-ШУДАРГА ЁС-ЭВ НЭГДЭЛ-ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГМИЙН АРДЧИЛЛЫН (СОЦИАЛ ДЕМОКРАТ) ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БҮХИЙ НАМ МӨН” гэжээ. 

Энэхүү үзэл баримтлал үндэсний шинжийг түлхүү агуулсан байгаа учир СОЦИАЛ ДЕМОКРАТ  үзэл баримтлал ру орох ёстой гэж буй. Тиймээс намын үзэл баримтлалыг өөрчлөх хүрээнд Ажлын хэсэг  гарган намын их хурлаас  урьтаж, нэгдсэн ойлголт шийдэлд хүрсэн   бололтой. 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *