ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг “АЛНА” гэж утсаар сүрдүүлжээ
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн утас руу дугаараа нууцалсан этгээд залгаж “Ална” гэж заналхийлжээ. Тэрээр энэ талаар “За ална гэсэн анхны дуудлага ирлээ. Одоо жинхнээсээ үүний араас явъя даа. Цагдаагийн ерөнхий газар -т тус койн болон бусад заналхийлж байгаа нөхдийг бүгдийг шалгуулах болно” гэсэн байна.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн хувьд хэрэглэгчийг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсан хууран мэхлэх, мөнгө угаах, залилах, төөрөгдүүлэх сэдэл агуулсан сугалаа, кион зэрэг асуудалд анхаарч байр сууриа ил тод илэрхийлж буй нь ийнхүү сүрдүүлгэд өртөх шалтгаан болсон байж болзошгүй.