Хөршийнхөө ижил хүйстэн залууд хүчиндүүлсэн хэрэг гарчээ
“Хөршийнхөө согтуу залууд хүчиндүүлчихлээ” гэх эрэгтэйн дуудлага энэ сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ хэрэг явдал гарсан бөгөөд Орхон аймгийн харъяат, 25 настай Б нь согтуурсан үедээ хөрш айлынхаа 22 настай залууг хүчирхийлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.