|

МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжиллаа

МАН-ын 30-р их хурлын хэлэлцэх асуудлын нэг чухал хэсэг нь  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад жинхлэх асуудал байсан. Өнөөдөр 08:30 цагт эхэлсэн намын их хурал бүтэн өдрийн турш  үргэлжилж,  20:00 цагийн орчим  намын даргад Л.Оюун-Эрдэнийг батламжиллаа.
Угаас  төлөвлөсөн сценарийн дагуу болсон намын  даргыг сонгох үйл явцын талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН олон удаагийн Их хурал хийж байсан. Олон удаагийн зорилтуудаа биелүүлж байсан түүхтэй улс төрийн хүчин.
МАН-ын 30 дугаар Их хурлаас батлагдаж буй тогтоолууд ягштал биелж, ажил хэрэг болгох намын удирдлагуудын зүгээс намын шат шатны байгууллагын удирдлагын зүгээс хичээн ажиллах зайлшгүй шаардлагатай гэдгийг төлөөлөгчид хэллээ.
Улс төрчид манлайлагч байх ёстой. Улс төрийн нам манлайлагч байх нь зүй ёсны хэрэг юм. Намын дүрмийн заалтын буюу МАН-ын их хуралд олгогддог бүрэн эрхийн дагуу намын даргыг сонгож, баталгаажуулах учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах олон үндэслэлийг дурдая. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын залуу гишүүн, хувь хүн талаас нь хэдэн зүйлийг ярих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ томоохон зорилгыг дэвшүүлж гаргаж чаддаг зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө элдэв асуудлыг үл ойшоож явдаг тэсвэртэй улс төрч гэж журмын нөхрийн хувьд дүгнэж явдаг” гэсэн юм. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *