З.Дашдаваа: Авлига халдварт өвчин шиг бугшсан байна

Авлигын эсрэг үндэсний чуулган-2021″ арга хэмжээ  үргэлжилж байна. НҮБ-аас зарласан Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэ өдрийг тохиолдуулан  “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгуулж байна. Үндэсний чуулганы хүрээнд  дөрвөн салбар хэлэлцүүлэг болж байгаа юм.  Үүнд:

1. Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа
2. Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо
3. Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал
4. Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн

Авлигын асуудлаар нийгмийн оролцогч талууд өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэхийг зорьж буй.  Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлог аж.

Үндэсний чуулганыг нээж  Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлсэн үгэндээ “Аливаа улс орны хөгжлийг сааруулагч олон хүчин зүйлийн нэг нь авлига. Монгол улсын хувьд ч авлига халдварт өвчин шиг бугшсан байна.

Авлига бол албан тушаалаа урвуулан ашиглах, үндэслэлгүй хөрөнгөжих төдий асуудал биш. Энэ нь зэвсгийн наймаа, засаглалын эсрэг, хууль бус хил дамнасан наймаа зэргийн санхүүжилт болдог.

Авлигад алдаж буй мөнгийг эрүүл мэнд, боловсролд зарцуулсан олон орны хөгжилд сайнаар нөлөөлөх байсан. Үүнтэй нэг улс дангаар бус хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй. НҮБ-ын Авлигын конвенцид манай улс 2005 оноос нэгдэж орсон.

Жил бүрийн 12-р сарын 9-ний өдрийг Авлигтай тэмцэх өдөр болгон зарласан бөгөөд тус өдөр конвенцид нэгдсэн улс орнууд тус гэмт хэргийг таниулах үүрэгтэй.

Авлигатай тэмцэх үйлсэд улс орны иргэн бүрийн оролцоо чухал.  АТГ 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд 1500 гаруй хэргийг илрүүлэн шалгаж байна. 2020 онд 35.6, 2021 онд 96 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд байна” гэлээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *