Л.Оюун-Эрдэнэ: Төрийнхөн цалингаасаа хэд дахин өндөр үнэтэй бэлэг, шан харамж авч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021”-д оролцож, үг хэллээ. Тэрбээр  “Монгол Улсын хөгжилд зургаан хүчин зүйл саад болж буйн нэг нь авлига. Авлигыг бууруулахын тулд төрийн албыг цахимжуулах явдал чухал байгаа.

Би Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг бүх талаас нь дэмжиж байгаа. Цаашид төрийн худалдан авалтыг цахимжуулна. Шалгуур хангасан компани автоматаар сонгогддог системд шилжүүлнэ. Аль асуудал хамгийн хүнд байна түүнийг цахимжуулаад явуулъя.

Шүүх хэнээс ч хараат бус гэж итгэсэн тохиолдолд гадныхан хөрөнгө оруулна. Тиймээс бид хөрөнгөө оруул гэж гуйж уриалахаас илүү шүүх  шударга, хараат бус гэдгийг баталж чаддаг байх нь чухал.

Тендерийн хуулиа шүүхийн хуультай уялдуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг татварын системтэйгээ уялдуулах шаардлагатай гэж үзэж байна. 1000 гаруй тусгай зөвшөөрлийг төр олгож байна. Тусгай зөвшөөрөл бүрийн ард гарын үсэг байна. Гарын үсэг бүрийн ард албан тушаалтан байна. Албан тушаалтнуудад ашиг сонирхол  байна. Тиймээс  зөвшөөрлийг цахимжуулах шаардлагатай байна.

Төрийн хяналт шалгалтад төлөвлөгөөт хяналт шалгалтын тоог багасгах хэрэгтэй. Аль нэг улсын байцаагчийг хоолонд оруулахгүй бол тэр ресторан үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Энэ бол үнэн.

Төрийн албан  хаагч, албан тушаалтнууд цалингаасаа хэд дахин илүү бэлэг, шан харамж авдаг үзэгдэл байсаар байна. Үүнийг байдаг л зүйл мэт хүлээж авах нь авлигыг таслан зогсооход хамгийн том саад болж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйг дэмжих хэрэгтэй. Авлигатай  холбоотой баримттай мэдээллийг ил болгож тавьдаг байхад анхаарах хэрэгтэй. Сэтгүүлзүй хөгжиж, дүгнэлттэй байх  тусам хяналт бий болно” гэв.

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *