Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас gжлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл олгох ажил эхлээд байгааг мэдээллээ.

Арилжааны банкаар дамжуулан олгох хоёр их наяд төгрөгийн зээлд хамрагдах аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой юм байна.

Барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаар 60 хүртэлх хувийг батлан даалгах боломжтой юм байна

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд Зээлийн батлан даалтын санд хандах аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой.

Арилжааны банканд хүргүүлсэн материалд үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч мөн эсэх тодорхойлолтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраас Зээлийн батлан даалтын санд уламжилна. Иймд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолт авахаар төрийн байгууллагад хандах шаардлагагүй болж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *