|

Шилэн дансаа дутуу хөтөлсөн төрийн байгууллагуудад хүлээлгэх хариуцлага алга

Авилгын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийг­­мийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвс­­лээс мэдээлэл хийлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл  “Шилэн дансны хөтлөлт хангалтгүй, дутуу байна. Дутуу хөтөлсөн бол хүлээлгэх хариуцлага алга.

Төрийн бус байгууллагуудын төлөөлөл “Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд нэгдсэн шилэн дансны хөдөлгөөнийг эхлүүлж байна. Хөдөлгөөнөөс улсын төсөв батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ба төсвийн хяналтын сонсголыг жил бүр зохион байгуулах хуулийн шаардлагыг хангуулж ажиллана.

Төсвийн ил тод байдлын индексийг жил бүр гаргаж, баг, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд иргэдийн хяналтын бүлгийн төлөөлөл байршуулна” гэлээ.

“Хөвсгөл далайн эзэд”  ТББ-ын тэргүүн Б.Баярмаа “Монгол Улс энэ төсөвтөө 1.3 их наядыг гаднаас зээлнэ гэсэн. Бид ирээдүйн өв сангийн мөнгөө хоослоод ирээдүйдээ өр үлдээсээр байна. Иймээс иргэний нийгмийн байгууллагууд төсөвтөө эзэн болж, хяналт тавина. Төсөв бол УИХ-ын гишүүдийн амлалтыг хэрэгжүүлдэг хөрөнгө биш” хэмээв.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *