Суудлын автомашин мөргөлдөж 4 хүн нас барж, 3 хүн гэмтжээ

Хоёр суудлын авто машин мөргөлдөж, 4 хүн нас барсан  ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2021.12.09/ Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан байна.

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн   “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан БЗД-ийн харьяат иргэн 45 настай эрэгтэй Б, 11 настай эрэгтэй М, 8 настай эмэгтэй Н нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргажээ.

Харин 44 настай эрэгтэй Д, 40 настай эмэгтэй М, 16 настай эмэгтэй А, “Приус-20” автомашины жолооч Хан-Уул дүүргийн харьяат иргэн 36 настай эрэгтэй М нар нас баржээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments