Ж.Хунан: Тайван жагсах, хуран цуглах баталгаа хэврэг,  орон зай улам  хумигдах эрсдэлтэй байна

Өнөөөдөр улс үндэстнүүд нэгдэн Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, дэлхий нийтэд тунхаглан зарласан Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум”-2021 “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор  болж байна.

Форумын нээлтэд  ХЭҮК-ийн даргын түр л орлон гүйцэтгэгч Ж.Хунан  үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс эрх чөлөөний индексээр  бүрэн эрх чөлөөт  цөөн улсын нэгээр нэрлэгдэж байна. Хэдийгээр бид нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, эрх чөлөөг хангах,  хамгаалах  эрхзүйн таатай орчин бүрдүүлж, байгууллагуудыг байгуулж зарим сайн үр дүн гарсан ч хүний эрхийн зөрчил, шийдвэрлэх асуудал байсаар  байна. Түүнчлэн шинэ төрлийн хүний эрхийн асуудлууд олноор гарч байна.

Монгол Улс хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, эрүүдэн шүүхээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, хохирлоо шударгаар барагдуулах, хувь хүний мэдээлэл халдашгүй байх, эвлэлдэн нэгдэх  жагсах, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг иргэний болон улстөрийн эрхийг  бодитой, баталгаатай эдлүүлэх шаардлагатай байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний өргөн цар хүрээ бүхий бусад эрхийг эдлэх суурь болдог. Мөн  нийгмийн амьдралд оролцох, олон ургальч үзлийн суурь нөхцлийг бүрдүүлж, бусдын эрхийг хамгаалах хэрэгсэл болдог. Өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой байсны төлөө хариуцлага хүлээдэг байж хэрхэвч болохгүй.

ХЭҮК-оос 2021 онд болсон жагсаал цуглаан хийх замаар үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээнд хяналт тавьж ирсэн.  Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа  Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар тухайн жагсаал хийх гэж байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу сум,  аймаг, дүүргийн Засаг даргад бүртгүүлэх, Засаг дарга нь 3 хоногийн дотор  бүртгэх эсэхээбичгээр мэдэгдэх журам үйлчилж  байна.

ХЭҮК   өнөөгийн зохицуулалт нь иргэдийн тайван жагсах, хуран цуглах эрх чөлөөгөө эдлэх  баталгаа хэврэг,  орон зай цаашид улам  хумигдах эрсдэлтэй байна гэж  дүгнэсэн.

Энэхүү мэдэгдэх журам нь зөвшөөрлийн шинжийг агуулж байгаа учир энэ журмыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Түүнчлэн аяндаа үүссэн жагсаал цуглаан,  цахим орчинд өрнөсөн акц зэргийг хуулиар зохицуулж, илүү ойлгомжтой тодорхой болгох  шаардлагатай” гэлээ.

ВИДЕО ҮЗЭХ: 

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments