АНУ-ын төв болон өмнөд хэсэгт хар салхины улмаас 80 гаруй хүн энджээ

Өнгөрөгч Баасан болон Бямба гарагт АНУ-ын төв болон өмнөд хэсэгт хүчтэй хар шуурга болсны улмаас байшин барилга нурж, 80 гаруй хүний амь нас эрсэдсэн талаар албаныхан мэдээллэв.

 

Хар салхины улмаас эндсэн Кентаки мужийн иргэдийн тоо одоогийн байдлаар тодорхойгүй, харин Арканзас мужаас хоёр, Теннеси мужаас дөрөв, Иллинойс мужаас зургаа, Мисурри мужаас хоёр иргэн тус тус эндээд байна.

 Хамгийн их хохирол учирсан Кентаки мужийн захирагч Энди Башерын мэдэгдэлд “Одоогийн байдлаар 70 хүн эндлээ. Харамсалтай нь нас барагсдын тоо 100 хүрч магадгүй байна. Кентаки муж дахь лааны үйлдвэр, Амазон компанийн агуулах, Арканзас дахь асрамжийн газар тус тус гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол учирлаа. Энэ хар салхи төсөөлснөөс ч илүү их хохирол учруулж байна. Энэ гамшиг Кентаки мужийн түүхэнд байгаагүй аймшигт явдал болж байна. Бид хамтдаа үүнийг даван туулах болно.”

Кентаки мужийн Уоррен дүүргийн шүүхийн шинжээч Кевин Кирби хэлэхдээ, нас барагсдын дийлэнх нь Раселлвилл Роуд орчмын оршин суугчид байна. Мөн тус мужийн албан хаагчид айлаас айлд нэгжлэг хийж нэг бүрчлэн ажиллаж байна гэв.

 

АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден гамшигт өртсөн газарт биечлэн ажиллаж байгаа ба одоогийн байдлаар аврах багийнхан 40 хүнийг аварч, ор сураггүй болсон иргэдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *