АНУ-д болсон гамшгийн улмаас нас барагсдын тоо 94 хүрч, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

АНУ-д өнгөрөгч Баасан гарагт 30 гаруй төрлийн хар салхи дэгдэж, олон иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон.

 

Уг байгалийн гамшгаас хамгийн их хохирол амссан гэгдэх Кентаки мужид 94 хүний амь эрсдэж, аврах багийнхан эрэн хайх ажиллагааг шуурхай үргэлжлүүлж байна. Мөн гамшгийн улмаас нас барагсдын тоо ихсэх төлөвтэй байгааг албаныхан мэдээллээд байна. 

Хар салхинд өртсөн томоохон үйлдвэрүүдийн нэг болох Мейрфилд дэх лааны үйлдвэрээс 40 хүнийг аварсан ч сураггүй алга болсон 60 хүнийг хайсан хэвээр байна. Хэргийн газар биеэр ажиллаж буй Кентаки мужийн захирагч “Амьд үлдсэн хүн байхгүй байх гэхээс айж байна. Бямба гарагаас хойш нэг ч амьд хүн олдоогүй. Тэнд байгаа 15 фут төмөр, хаа сайгүй цацарсан хорт химийн бодисууд дундаас амьд хүн гарч ирнэ гэдэг боломжгүй зүйл. Гэсэн хэдий ч бид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байх болно” гэв.

Мейрфилд дахь лааны үйлдвэр

 

ЭХ СУРВАЛЖ: BBC 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments