ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн агаарын чанарыг мэдээлнэ

2021.12.13-ны өдөр болох үйл явдлын мэдээллээс 

Holiday inn зочид буудлын 2 давхарын хурлын зааланд

09:30 цагт “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, үр өгөөж хяналтыг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт БХБЯ, БШУЯ, ЭМЯ, ЭХЯ, ХНХЯ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын төлөөллүүд оролцоно.

БОАЖЯ-ны Хаан танхимд 

10:00 цагт Нийслэлийн агаарын чанарын мэдээллийг өгнө. Энэ удаагийн мэдээлэл өгөх албаны бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НЭМҮТ, ЦУОШГ, НМХГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох хүмүүс оролцоно.

Төрийн ордонд

10:00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт  Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болно.

Русский Дом / хуучнаар Оросын шинжлэх ухааны төвд/

14:00 цагт Монгол улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Монгол улсад барьж өгсөн барилгын гэрэл зургийн үзэсгэлэн болно.

Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд

14:00 цагт Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, согтуугаар зам тээврийн осол, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “#Do_not_drink_and_drive” аяныг “та түлхүүрээ сонгох уу амьдарлаа сонгох уу” уриатайгаар энэ оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Уг арга хэмжээний хэвлэлийн бага хурал болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments