|

Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо НЭМЖ БАЙГУУЛАХЫГ дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баасан гарагийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан. 

Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна. Харин  Баянзүрх дүүргийн 28 хорооноос 17 хороог хувааж шинээр 15 байгуулж бөгөөд тус дүүрэг нийт 43 хороотой болно гэсэн үг.  Чингэлтэй дүүргийн хувьд одоо байгаа 19 хорооноос 5 хороог хувааж шинээр 5 хороо нэмж байгуулах юм. Ингэснээр нийслэл хот нийт 200 хороотой болно.
Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “ Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна. Шинээр 30 хороог байгуулахад урьдчилсан тооцооллоор нэг удаагийн зардалд 12 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо гарсан” гэв.
Дүүрэг хуваах асуудлыг Улсын Их Хурлаас шийдвэрлэдэг бөгөөд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, бүртгэл мэдээлэлтэй холбоотой төрийн үйлчилгээг иргэд хорооноос авдаг учир дээрх төсөл ач  холбогдолтой гэж үзэж байна.  Улмаар Тэргүүлэгчдийн олонх нь хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахыг дэмжжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *