ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл хийнэ

Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй Рио Тинто компанитай хэлэлцээр хийгээд багагүй хугацаа  өнгөрч байгаа билээ. Хэлэлцээрийн явц, үр дүнгийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ 11:00 цагийн орчим сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг  2009 онд гэрээ байгуулж, 2010 онд ТЭЗҮ гаргаснаар Монгол Улсад эдийн засгийн өндөр өгөөж хүртээнэ гэсэн хүлээлт үүсгэсэн.  Ингээд  2016 онд ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан байдаг.

Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн бөгөөд definitive estimate буюу санхүүгийн нарийвчилсан тооцооллыг судлаад үзэхэд Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэхээр байгааг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргасан байсан учир ийнхүү гэрээг шинэчлэх шаардлагыг тавиад байгаа билээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *