Л.Оюун-Эрдэнэ: Рио Тинто буулт хийж, 2.3 тэрбум долларын өрийг тэглэхээр боллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанитай хийсэн хэлэлцээр үр дүнд хүрч, хөрөнгө оруулагч тал буулт хийсэн талаар мэдээллээ. Тодруулбал Оюутолгой төслийн Монгол Улсын 34 хувь ногдох $2.3 тэрбумын өрийг бүрэн тэглэхээр болжээ. Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдад хаягласан таван санал бүхий албан бичгийг өнөөдөр ирүүлжээ.
Тус захидалд:
- Оюу толгойн төслийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. /Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай/
- Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.
- Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн.
- Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
- Байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах боломжтой. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна” гэжээ.
ШУУД ҮЗЭХ: