“Ирэх онд төрөөс хийх хяналт шалгалтуудыг цөөлж, зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү орно”

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд С.Жавхлан мэдээллэв.

Тэрбээр “Нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц орон тооны хязгаар, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны хязгаар, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны бүтэц, аймаг сумын ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгааруудыг шинэчлэн тогтоолоо.

Мөн ирэх онд хийгдэх төрөөс хийх хяналт шалгалтуудыг цөөлнө. Зайнаас хяналт тавих бүтцийн шинэчлэл рүү орно. Тодруулбал, ирэх сарын 1-нээс УИХ, Засгийн газрын харьяа байгууллагуудаас зөвхөн хувийн хэвшил иргэд рүү чиглэл рүү хяналт шалгалтыг 50 хувь бууруулж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *