|

А.Бөртэ-Үжин: Үзүүлбэр дуусахад бүгд босч алга ташаад, уран нугаралт Монголын үндэсний урлаг гэдгийг мэдэж авсан

Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин маань тус тэмцээний “Мисс авьяас” номинацид дэлхийн 130 гаруй орны оролцогчидтой өрсөлдөн ялалт байгуулж нэгдүгээр байр эзэлж “ДЭЛХИЙН АВЬЯАСЛАГ МИСС” боллоо. Ийнхүү монголын гайхамшигт соёлын өв болох уран нугаралтын үзүүлбэрээрээ ялагч болж, соёлын биет бус өвийг дэлхийд гайхуулж чадсан юм.  Тэрээр шалгаруулалтад орсон сэтгэгдлээ  албан ёсны цахим хуудаснаа  хуваалцжээ.
“Юуны түрүүнд уран нугаралт хэмээх энэхүү гайхалтай урлагийг зааж сургасан эрхэм багш нар Ш.Отгонжаргал, Т.Буд , Бурханы орноос охиныгоо харж байгаа Бямбарагчаа, Нарантуяа багш нартаа баярлалаа.Энэхүү үзүүлбэрийн зохиомжыг дэглэсэн Э.Лхагва-Очир ах болон Д.Сувдмаа багшдаа, Хувцсыг минь урласан Дашка эгч, Санаа, Ширээг минь бүтээсэн Улмаа ах, Хөгжмийн зохиолч Чинбат, Домог хамтлаг, Алтан ураг хамтлаг, хөгжмийн найруулга Ган-Эрдэнэ 2 мин 40хөн секундын ард маш их хүмүүсийн нөр их хүч хөдөлмөр оршдог, та бүхэндээ маш их баярлалаа та бүгдийн шагнал шүү.
Маргааш нь Авъяас үзүүлбэрийн шалгаруулалттай гэсэн хуваартай орой бүр нойр хүрдэггүй байлаа. Учир нь миний өрсөлдөгчид мэргэжлийн уран гулгагч 2-р байр, Японы 10 шилдэг балетчины нэг 3-р байр, Чили улсын балетчин 4-р байр, Мэргэжлийн төгөлдөр хуурч 5-р байр гэх мэтчилэн маш мундаг охидууд байсан бөгөөд бид шалгаруулалтын үед бичлэг хийх боломжгүй байдаг.
Эхний шалгаруулалт дээр үзүүлбэрээ үзүүлсний дараа бүх орны миссүүд болон зохион байгуулагчид босоод халуун алга ташилт хүргэсэн. Энд байгаа охидын тал нь анх удаа уран нугаралт үзэж байна, тал нь уран нугаралт үзэж байсан ч Монголын үндэсний урлаг байсныг одоо л мэдлээ гэж хэлэх үед миний энд ирсэн зорилгл биелж байгаа мэт санагдсан.
Өөр маш их зүйлийг та бүхэндээ хэлмээр байгаа ч одоо энд шөнийн 3 цаг, одоо 6 цагаас үйл ажиллагаанууд эхлэх тул 1 цаг унтаад сэрьедээ. Үргэлж дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа.
Би та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд маш их хичээж байгаа” гэжээ.
Финалын  шатны   шалгаруулалт  12 сарын 17-ны өглөө 8 цагт  эхлэх бөгөөд MNC телевиз албан ёсны эрхтэй шууд дамжуулах юм байна.
БИЧЛЭГ: 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments