ЦАГ АГААР : Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *