|

Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр 18:00 цагт асаана

Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг уламжлалтай билээ.

Улаанбаатар хот

 

Энэ жилийн тухайд арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт уламжлал ёсоор сүлд модоо зассан бөгөөд өнөөдөр орой 18:00 цагт гэрлийг нь асаахаар тогтсон байна.

2020 онд бид цар тахлын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн. Харин энэ жил вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаагийн зэрэгцээ халдварын тохиолдол буурч буй. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн иргэдийн 50 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг хийлгэвэл Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, “шар” түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.

Өчигдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн вакцины нэмэлт тунг хийлгэсэн иргэдийн тоо хүн амын 43 хувьд хүрээд байна.

Гэхдээ олон улсад коронавирусийн мутацлагдсан Омикрон нэртэй хувилбар бүртгэгдээд байгаатай холбоотойгоор хилээ хаахаас эхлээд бусад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байгааг энд дурдах нь зүйтэй.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *