“Калийн хлорид” асгарсны улмаас хамгаалалтын бүс тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр “Калийн хлорид” асгарчээ.

 Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайнд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Г-т хүлээлгэн өгсөн байна.

Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажиллажээ. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторт бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments