Иргэдэд ээлгүй “ГҮҮРЭН ГАРЦ”-ны асуудал
Нийслэл Улаанбаатар хотод нийт цахилгаан шаттай дөрвөн гүүрэн гарц байдаг. Эдгээр гүүрэн гарц нь хотод өнгө үзэмж нэмэхээс илүүтэйгээр явган зорчигчийг аюулгүй зам гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Гэвч лифт нь ажиллахгүй, дээрээс нь явган зорчигчийн шат нь гулгаа ихтэй. Хөгшид байтугай залуучууд ч гулгаад доошоо нисчихмээр эрсдэлтэй гарц болоод буй.
Улаанбаатар хотын хамгийн анхны гүүрэн гарц Бөмбөгөр худалдааны төвийн замын гарц бөгөөд 2013-2015 онд өвлийн улиралд ажиллаж байсан гэж тендерт оролцогч компани мэдэгдсэн хэдий ч одоо болтол ажиллаагүй байгаа аж. Арчилгаа, ашиглалтыг хариуцаж чадахгүй бол бизнес аж ахуйн нэгжүүдэд шилжүүлчихвэл бараг сайн арчлаад авах боломжтой гэдэг санал ч гарч байна.
Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн тулгамдсан асуудлын нэг болсон гүүрэн гарцны үйл ажиллагаа, хяналтыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад сануулан, шахаж ажиллахаа мэдэгдлээ.