Ш.Энхийн-Од “University of Dayton”-г сонгосноо зарлалаа

Шаравжамц гавъяатын хүү Ш.Энхийн-Од Америкийн 1-р дивизионд харьяалагддаг хэд хэдэн багаас тэтгэлгийн санал авч, өнөөдөр Дэйтон их сургуулийг сонгосноо албан ёсоор зарлажээ.
Энэ сонголт нь түүний урт удаан амаргүй спортын аяллын эхлэл юм. Гэхдээ төгсгөлд нь Монголчууд бид бүгдээрээ алга ташин, түүнийг мөрөөдөлдөө хүрсэн байх болно гэдэгт итгэж байна. Монгол хүн, Монгол тоглогч, Монголдоо өссөн, сурсан хүү NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байгаа нь түүхэн үйл явдал болоод буй.
Одоо баг дотроо байр сууриа олох, талбайд амжилт үзүүлэх, NBA-н скаутуудын хараанд өртөх гээд илүү хариуцлагатай, чанга, дарамттай үе түүнийг хүлээж байна. Монголчуудын хүсэл мөрөөдөл болон дүүлээрэй хэмээн спортын өндөр амжилтыг хүсье.
Ш.Энхийн-Од Леброны хүүг хожлоо | News.MN

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *