Ж.Одгэрэл : Талийгаач нөхрийнхөө ар гэрийнхний ярьсан зүйлээс болж ШОКОНД ороод байна

Амиа алдсан албан хаагчын ар гэрээс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл “ор үндэсгүй мэдээлэл олон нийтэд тарааж байгаад гомдолтой байна” гэж мэдээлсэнд иргэн Ж.Одгэрэл болон түүний өмгөөлөгч Л.Баттогтох нар хариу байр сууриа илэрхийлжээ.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл :
Тэрбээр “Ар гэрийнхнийх нь хийсэн хэвлэлийн хурлыг үзээд их шоконд орлоо. Нөхөртэйгээ би аав, ээжийнхээр нь орж гарч байсан. Манай гэрт ч аав, ээж, дүү нар нь ирээд явдаг байсан. Гэтэл одоо намайг огт танихгүй гэж байна. Мөн одон, медалийг нь аваад зугтаасан гэж худал ярьж байна. Одон медаль нь анхнаасаа манай гэрт байсан. Хүүгээ нас барахаар хамт амьдарч байсан эмэгтэйгээс нь нүүр буруулж байгаа юм байна.
Миний хүүхдийг хүртэл үгүйсгэлээ. Уг нь өнөөдөр тэр хүмүүс намайг муулах биш, хүүгийнхээ амийг нэхэж, хариуцлага тооцох ёстой хүмүүст хандаж хэвлэлийн хурал хийх ёстой байтал намайг муулсан хэвлэлийн хурал боллоо. Мөн жирэмсэн болчихоод нөхрийнхөө аав, ээжийнд очиж байсан. Тэгэхэд хэвлэлийн хурлаар уйлаад ярьж байсан эмэгтэй дүү нь бүр баяр хүргэж байсан. Гэтэл огт танихгүй, жирэмсэн эсэх нь эргэлзээтэй байдлаар ярьж байгаад үнэхээр харамсаж байна” гэв.
Ж.Одгэрэлийн өмгөөлөгч Л.Баттогтох : 
“Миний үйлчлүүлэгч талийгаачийн ар гэрийн хэвлэлийн бага хурлаас болж сэтгэл зүйн хямралд орсон. Талийгаач, амь хохирогчын хүүхдийг тээж байгаа учир хүүхдийнхээ төлөө амьд, эрүүл саруул байх хэрэгтэй учраас суултаа зогсоосон байгаа.
Талийгаачийн ар гэрийн хэвлэлийн хурлыг би өөрөө үзсэн. Ж.Одгэрэлийг одон медаль булааж авсан гэж ярьж байсан. Тийм нөхцөл байхгүй байсан юм байна лээ. Анхнаасаа Ж.Одгэрэлийн гэрт байсан одон медалийг түр өгсөнгөө л буцааж авсан энгийн үйлдэл гаргасан. Түүнээс ганц жирэмсэн эмэгтэй гэрт нь ороод ах дүү гээд сайхан сайхан том биетэй залуучууд байхад тэд нар дундаас ганцаараа юм аваад гарах боломж байхгүй. Ер нь бол Ж.Одгэрэлийг танхайрсан гэх гээд байсан.Танхайрах гэмт хэрэг шинэ хуульнд бол байхгүй зүйл.
Мөн хорт хавдартай, жирэмслэх боломжгүй эмэгтэй гэж талийгаачийн ар гэр зарлаж байна лээ. Ингэж хувь хүний нууцад халдаж болохгүй”

 

Similar Posts

One Comment

  1. Хэн пиздаа нь мөнгөө зодож жүжиг тоглоод бооцоо тавиж , хүны үхлээр тоглоод байнаа.. !!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *