Г.Ариунбуян : Талийгаачийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж өгнө

Тогонд цохиулж амиа алдсан алба хаагчийн асуудлаар ОБЕГаас өнөөдөр тайлбар хийжээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ :

Тэрбээр, Талийгаачийн ар гэрт ОБЕГын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, мөн уучлал хүсэж байна.ОБЕГ гамшгаас сэргийлэх хуулийн хэрэгжүүлэлтийн хангуулан ард иргэд, байгаль орчныг хамгаалдаг хүндтэй хүмүүс. Тиймээс манай албан хаагч нарын ажлын онцлог нь өндөржүүлсэн бэлэн байдалд, цаг наргүй, шаардлагатай үед уртасгасан цагаар ажилладаг.

МУын Шадар сайдаас үүрэг хариуцлага өгсний дагуу уг хэрэгтэй холбоотой удирдах албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа. Зарим нэг хариуцлага алдсан албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байгаа учир 63 дугаар ангийн захирагч болон Нийслэлийн ОБЕГ –ын даргад сахилгын шийтгэл хүргүүлсэн.

Мөн талийгаачийн ар гэрийнхэнд хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж өгөхөөр бид бүхэн ажиллаж байна” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *