“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 176 тохиолдол илрүүлжээ
“Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 176 тохиолдол илрүүлжээ.
Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлуудыг нийтэд нь зарлана гэдгийг холбогдох албаныхан мэдээлэв.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Хоёрдугаар сарын 26-нд нийт 35 хүнээс коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод илэрсэн. Хоёр тохиолдол нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүсээс илэрсэн. Харин долоон тохиолдол нь “Нэг хаалга-нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлын ойрын хавьтал байна. Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 33 хүн эдгэрсэн.
Улсын хэмжээнд нийт 2866 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 2183 хүн нь эдгэрээд байна.
Одоогоор нийт 668 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэлээ.