ОБЕГ -ын амиа алдсан албан хаагчийн хэргийн талаар ГУРВАН байр суурь
Арванхоёр дугаар сарын 03-ны өдөр ОБЕГ -ын албан хаагч 10.000 вольтийн тогонд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн талаар амиа алдсан албан хаагчийн ар гэр болон эхнэр Ж.Одгэрэл, мөн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарын талийгаачийн хэргийн талаарх байр суурыг хүргэж байна.
1. Талийгаачийн ар гэрийнхэн
“Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид талийгаачийг алдсаны дараа л мэдсэн”
Охин дүү Э.Нандинчимэг : “Талийгаачийн эхнэр гэж өөрийгөө танилцуулсан Ж.Одгэрэл гэх эмэгтэйг бид ахыг амиа алдсаны дараа л мэдсэн. Тухайн эмэгтэй гэрт ирж, ээж аав руу минь дайрч, зулын өмнө байсан ахын минь зургийг одон медальтай нь авч зугтсан. Талийгаачийн буянд гэж 900,000 төгрөг өгснөө буцаагаад авчихсан”
Нагац ах : “Талийгаачийн маань хайрлаж байсан эмэгтэй гээд бид харилцаа үүсгэхийг хүссэн ч боломж олголгүй бид нарыг ор үндэсгүй гүтгэж байна. Ж.Одгэрэл нь хоёр, гурван жилийн өмнөөс олон нийтийн сүлжээнд ямар нэгэн сенсаци үүсгэн явдаг байсан эмэгтэй юм байна лээ”
Төрсөн ах Э.Мөнх-Эрдэнэ : “Бид гурав хамтдаа цогцос таниулах өрөөнд ороод дүүгээ харчхаад л гарсан. Гэтэл тэр эмэгтэй бүх ороосон ороолтыг нь аван, бүтэн биеийг нь харсан юм шиг олон нийтийн сүлжээнд цацаж байна. Гол нь ээж аав, ах дүүгээсээ нагац ах бид хоёр талийгаачийн цогцосны талаар нуусан байсан.Харин Ж.Одгэрэл дүүгийн маань цогцсыг хуйхалсан толгой, тарваганы боодог шиг байсан гэж ярьснаас болж миний аав, ээж гүн шоконд ороод байна. Бид бүгдийг үнэхээр хэцүү байдалд оруулж байгаад харамсалтай байна”
2. Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл
“Хүүгээ нас барахаар хамт амьдарч байсан эмэгтэйгээс нь нүүр буруулж байгаа юм байна”
“Талийгаачийн ар гэрт ОБЕГ–ын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, мөн уучлал хүсэж байна. Манай албан хаагч нарын ажлын онцлог нь өндөржүүлсэн бэлэн байдалд, цаг наргүй, шаардлагатай үед уртасгасан цагаар ажилладаг. Энэ сарын 3-ны өдөр болсон харамсалтай хэргийн тухайд МУ–ын Шадар сайдаас үүрэг хариуцлага өгсний дагуу зарим нэг хариуцлага алдсан албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах шаардлагатай байгаа учир 63 дугаар ангийн захирагч болон Нийслэлийн ОБЕГ –ын даргад сахилгын шийтгэл хүргүүлсэн.Мөн талийгаачийн ар гэрийнхэнд хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж өгөхөөр бид бүхэн ажиллаж байна” гэв.