|

Догдлолоо барьж чадаагүй Д.Өнөрболор гишүүний шүүмжлэл дагуулсан сэлфи

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирсэн билээ.

 

МУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг угтан ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлэн, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэн дипломат айлчлал эхлэх зуур УИХ-ын гишүүн Д.Өнөрболор сэлфи зураг нийтэлсэн нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа шүүмжлэл дагуулсаар…..

 

“Д.Өнөрболор гишүүн Дипломат айлчлалыг гэр бүлийн аялал шиг боджээ”, “Айлчлалын гэрч болон яваад Алтан Москва хотыг гутаав”, “Хүндэтгэл үзүүлж буй Оросын элчийг хүндэтгэсэнгүй” гэх мэт сөрөг сэтгэгдэл тасарсангүй. 

Орчин үед хүн бүр ухаалаг гар утас эзэмшин, өдөр тутмын үйл явдлаа зурагжуулан олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх эсэх нь хувь хүний эрх бүхий асуудал хэдий ч Монгол улсыг төлөөлөн, түүхэн айлчлалын гэрч болсон УИХ-ын гишүүнд илүү үйлдэл хэрэггүй биз ээ. 

Юутай ч Д.Өнөрболор гишүүн Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр өөрийгөө сурталчлах гэсэн нь бүтсэнгүй бололтой. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *