“Хаан банк 2.3 сая монголчуудын мэдээллийг Хятадын хакеруудад алдсан уу?”

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “2.3 сая монголчуудын мэдээлэл Хятадын хакеруудын зах зээл дээр зарагдаж байгаа гэх мэдээллийг төрийнхөн алдаагүй, Хаан банкнаас алдагдсан гэж нэг нь хэлж байсан. Тэр банкнаас алдагдсан гэдгээ нотолсон уу. Хувийн хэвшил энэхүү аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй юу” гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид цахимын дөрвөн хуулийг баталснаараа Монголын мэдээлэл технологийн салбарт шинэ хуудас нээж байгаа юм. Энэ бол зөвхөн мэдээлэл технологийн хөгжлийн асуудал биш. Иргэн, ААН, төрийн байгууллага бүгдэд хамааралтай. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа бол аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *