Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс 56 мянга гаруй иргэн хасагджээ

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар “Хүнсий эрхийн бичиг” олгох үйлчилгээ авдаг өрхүүдээс 10 мянга гаруй өрхийн 56,500 иргэнийг хасжээ. Энэ талаар хариуцсан эрх бүхий албаны даргаас тодруулга хийв.

ХХҮЕГын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр : 

Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхүүдэд манай төвөөс 72 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр үйлчилгээ цар тахлын үед хэвийн явагдаж байгаа. Гэхдээ хүнсний эрхийн бичиг багассан.Учир нь Засгийн газраас хүнсний эрхийн бичиг олгох журамд томоохон өөрчлөлтүүдийг баталсан билээ.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тогтоосон үнэлгээнээс доор үнэлгээтэй өрх байсан хэдий ч давхар шалгууруудыг тавьж эхэлсэн. Хоёроос дээш автомашин болон үл хөдлөх хөрөнгөтэй, хоёр зуугаас дээш толгой малтай өрхөд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулахгүй заалттай болсон. Түүнчлэн хүнсний эрхийн бичиг хугацаагүй олгогддог байсныг хоёр жилийн хугацаатай болгон өөрчилсөн.

Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим өрхийн 56,500 иргэн Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс дээрх шалтгаанаар хасагдсан. Хасагдсан иргэдийг хайхрахгүй орхих биш аль болох халамжийн үйлчилгээнээс хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулж, ажилд зуучлахыг хичээж ажиллаж байна” гэв.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments