Хилийн боомтуудад коронавирусын эрсдэлийн үнэлгээ хийв
Улсын онцгой комиссын ажлын хэсэг хилийн боомтуудад энэ сарын 19-23-нд ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Буянт-Ухаа боомт”, “Шинэ нисэх буудал”, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар хилийн төмөр замын боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Хилийн боомтуудад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдах эрсдэлийг үнэлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулах юм.