Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татжээ
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.
Хуулийн төсөлд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрхийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгох зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. Хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлж, тамхины импорт эрхлэх үйл ажиллагаанд гарч байгаа сөрөг үр дагавар багасна гэж төсөл санаачлагч үзсэн байна.
Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй бөгөөд нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй.
Тухайлбал,
- импортлох бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээнээс хамааруулан ил тод сонгон шалгаруулалт явуулах харилцааг зохицуулах журам батлах замаартамхины импортын хэмжээг бууруулах,
- тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах,
- тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч сунгуулах хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, ингэснээр тамхи импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог бууруулах зэрэг эерэг үр дүн гарна гэж үзжээ.
Танилцуулга болон хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн хэсгээс хариулт авах явцдаа хуулийн төслийг бусад холбогдох хуулиудын зохицуулалттай уялдуулж оруулж ирэх санал гаргаснаар төсөл санаачлагч нь хуулийн төслийг дахин оруулж ирэхээр буцаан татаж буйгаа илэрхийлсэн байна.