Ядуусын хорооллын иргэдийг туршилтын вакцинд хамруулжээ
Энэтхэгийн Бхопал хотын ядуусын хороололд амьдардаг иргэдийг ковид-19 халдварын эсрэг “Covaxin”туршилтын вакцинд зөвшөөрөлгүй хамруулжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэсэг эмнэлгийн ажилчид ирж 750 рупи өгч, тухайн үедээ албан ёсоор зөвшөөрөгдөөгүй уг вакциныг хийсэн байна.
Үүнээс болж уг вакцинжуулалтыг гүйцэтгэсэн “People’s Hospital” олон шүүмжлэлд өржээ. Туршилтад оролцогчид нь сайн дураараа оролцох ёстой бөгөөд вакциныг олон нийтэд тарьж эхлэхээс өмнө клиникийн туршилтын гурван үе шатыг дуусгах шаардлагатай байдаг ажээ.
Эх сурвалж: CNN
Т.Номин