Б.Чулуудай: Аав минь “Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэнэ” гэж хэлүүлсэн
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноох шийдвэр гаргаж түүнийг хорих анги руу ачиж явлаа. Харин хамт шүүгдсэн хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгожээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай “Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Хийгээгүй, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэрэгт нь Нийслэлийн удирдлагууд нэхэмжлэх гаргасны төлөө яллаа. Миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ би аавынхаа төлөө тэмцэнэ.
Хэрэг, хохирол хоёрыг надад зохиолоо. Аав минь энэ үгийг хэвлэл мэдээллээр дамжуулсныг та бүхэнд уншиж өгье. “Би Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Монголын ардчилал ялна. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй арга хэмжээ тооцно. Улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголд ардчилал ялна” гэж хэлүүллээ.
Миний аав 30 гаруй жил энэ эх орны төлөө тэмцлээ. Энэ хэргийг зохиож, хийлцсэн хүн болгонтой нэгийгээ үзэж, арга хэмжээ авна. Бүгдийг чинь заавал ялна. Нэг ширхэг ч төгрөгийн хохиролгүй. Шүүхээ хүндэтгээд өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Миний аав саяхан гэмтэл авсан, биеийн байдал муу байгаа” гэлээ.