ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

 Арванхоёрдугаар сарын 17-нд болох зарим үйл явдлын тойм:

8.00 цагт АШУҮИС-ийн Ботаник дахь Хичэээлийн байранд “Эрүүл мэндийн сарбарын 100 жилийн ой: Уламжлалт анагаах ухааны салбар” хурал болно. Утас: 99192856, 99741854

9.00 цагт МУИС-ийн Номын санд “BUSINESS AND MANAGEMENT: GLOBAL AND LOCAL PERSPECTIVES” олон улсын хурал болно.

9.00 цагт МҮЭТСО-нд МҮЭХ-ны XXIII их хурал болно. Утас: 99027019, 88007709

9.30 цагт Монголбанкны Г байранд “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас Шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээлнэ. Утас: 99176798

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Занабазарын нэрэмжид Дүрслэх урлагийн музейд Монголын урлагийн зөвлөл, Соёлын өвийн газар, “Рио Тинто Монгол” компанийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.30 цагт ШУА-ийн байранд “Манлайбаатар Дамдинсүрэн ба Барга, Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийн удирдагчид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

14.00 цагт Монголын театрын музейд “Show Mongolia digital media”-аас жил бүр зохион байгуулдаг хүүхдийн төлөөх үйл ажиллагаа болно. Утас: 98116020, 99696257

14.00 цагт Зүүн хүрээ Дашчойлин хийдэд тус хийдийн мянган Өндөр гэгээнд жанч өргөх болон Жанлавцогзол номыг Соёмбо, Хэвтээ дөрвөлжин, Монгол бичгээр бичсэн бичвэрийг залах ёслол болно. Утас: 99073466, 99177459

15.00 цагт Техник, технологийн коллежийн байранд “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шилдгүүдийг тодруулна. Утас: 99519677

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments