Амралтын өдрүүдэд орчин үеийн урлагийн өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохион байгуулна

“Нүүдлийн Улаан Булан” төслийн хүрээнд гэр хороололд байрших “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвийн хажууд олон улсын уран бүтээлчдийн гэр резиденс байгуулжээ. Мөн 400 метр гудамжийг урлагийн бүтээлээр чимсэн байна.

Эдгээрийг танилцуулах олон нийтийн урлагийн өдрүүдийг энэ сарын 18, 19-нд 11.00-20.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.  

Уран бүтээлч С.Амарсайхан, Ц.Ариунтөгс, Ж.Ариунтуяа, Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ, С.Батсайхан, Б.Дөлгөөн, Г.Мөнхболор, Ж.Мөнхжаргал, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, С.Нарбаяргалан, Б.Номин, Ц.Түвшинжаргал, Л.Хонгорзул, Х.Цэцэн, Р.Чинзориг, Т.Энхболд нар үзэсгэлэнгээ “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төвд зохион байгуулна.

Мөн гадаа болон дотор орон зайнд дуу авиан экспримент, үйл хөдлөлийн болон олон нийтийн урлагийн хөтөлбөрүүд болно. “Нүүдлийн Улаан Булан” төслийн хүрээнд монголын шилдэг контемпорари уран бүтээлчид Улиастайн эцсээс “Ид шидийн орон 2” хүүхэд хөгжлийн төв хүртэлх 400 метр гудамжинд бүтээлээ туурвисан юм.

Энэ төслийг Улаанбаатарын иргэдэд урлагийг ойртуулах зорилгоор Art Space 976-аас санаачилжээ. Тэд 2020 оноос монголын контемпорари уран бүтээлчид, сайн дурынхан, орон нутгийн иргэд, байгууллагуудтай хамтран гэр хорооллын гудамж талбай, хашааг урлагтай болгох төслүүдийг Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн юм.

2022 оноос Гэр резиденс хөтөлбөрийн хүрээнд олон улсын уран бүтээлчид, кураторуудтай хамтран ажиллаж, Улиастай хавьд урлагийн төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийг Гёте институт, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамнаас санаачилсан, Олон улсын тусламжийн сан, Соёлын Яамны Соёл Урлагийг Дэмжих Сангаас ивээн тэтгэж, 976 Арт Галерейн хамт олон болон контемпорари уран бүтээлчид, “Ид Шидийн Орон 2” төвтэй хамтран хэрэгжүүлж байна.


 


 


 


 

Similar Posts

3 Comments

  1. I’ve read some good stuff here. Definitely worth bookmarking for revisiting. I surprise how much effort you put to create such a magnificent informative site.

  2. hi!,I like your writing very much! percentage we keep up a correspondence more about your post on AOL? I require a specialist in this area to unravel my problem. Maybe that is you! Looking forward to peer you.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *