ОХУ-ын Холбооны гаалийн албатай зарим барааны мэдээллийг цахимаар солилцдог болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан айлчлалын хүрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар энэ сарын 16-нд уулзлаа.

Уулзалтаар Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хийсэн ажлын үр дүнг сайшаан тэмдэглээд цаашид хийх ажлын талаар санал солилцов. Түүнчлэн гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналтыг шуурхай болгох зорилгоор “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахимаар харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Протокол”-д гарын үсэг зурав.

Орос, Монголын залуучуудын уулзалт боллоо – updown.mn

 

Протокол байгуулснаар олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор ОХУ-аас Монголд оруулах импортын 51, Монгол Улсаас ОХУ-д гаргах экспортын 17 нэр төрлийн барааны мэдээллийг цахимаар гаалийн байгууллага хоорондоо солилцно. Эдгээр нэр төрлийн бараанд гаалийн хяналтыг давхардуулж хийхгүй.

Гаалийн байгууллагууд энэ Протоколыг хэрэгжүүлснээр гадаад худалдаанд оролцогчдод илүү таатай орчин бүрдүүлж, гаалийн хяналт, шалгалтыг чирэгдэлгүй болгоно. Түүнчлэн гадаад худалдаа эрхэлдэг монголын компаниудад тулгардаг бэрхшээлийг хэлэлцэх, ОХУ-ын гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор гааль бизнесийн төлөөлөл оролцсон уулзалтыг ирэх онд ОХУ-д зохион байгуулах саналыг Оросын талаас гаргасныг Монголын тал дэмжихээ илэрхийлэв гэж ГЕГ-аас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *