ЧУУЛГАН : 143 хуулийг эцэслэн баталж чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож, 143 хуулийг эцэслэн баталлаа.

Тухайлбал Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 51 хуулийн төсөл, Боловсролын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийтийн мэдээлэл, Цахим гарын үсэг, Кибер аюулгүй байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай зэрэг хуулиудыг эцэслэн батлав.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *