Х.Нямбаатар: 16-гаас дээш насны бүх иргэддээ тоон гарын үсгийг үнэгүй олгоно
Цахим гарын үсгийн тухай хуулийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Энэ хууль ирэх оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Сайд Х.Нямбаатар, “Бид цахим үндэстэн болъё, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай хөл нийлүүлэн алхъя, ажил амьдралаа цахимд шилжүүлье гэвэл хамгийн түрүүнд 16 насанд хүрсэн хүн бүр тоон гарын үсэгтэй болж байж л хаалттай мэдээллүүд рүүгээ нэвтрэн орох, танигдалт нь өөрөө тоон гарын үсэг болохоор хуульчилж байна.
Цахим гарын үсэг нь танигдалт төдийгүй, цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, гэрээ хэлцэл байгуулахад, түүнийгээ илэрхийлэхэд баталгаа болно.
Манай улс анх 10 жилийн өмнө тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч өнөөдрийн байдлаар 40 орчим мянган гарын үсэг хэрэглээнд нэвтэрсэн. Татварын байгууллага татвар төлөгч ААН-ийн тайланг цахимаар авахын тулд тоон гарын үсэг ашиглаж эхэлсэн.
Бид өмнөх алдаагаа давтахгүйн тулд энэ удаад 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй тоон гарын үсэг өгч байхаар зохицуулалт оруулж ирсэн. 4 жил тутамд тоон гарын үсгийг шинэчилж байх зохицуулалт хийсэн. Эстони улсад 900 сая гарын үсгийг эргэлтэд оруулаад байна. Цаашид ийм хэмжээний тоон гарын үсэгтэй болно гэсэн хүлээлттэй байна” гэв.