|

БНСУ-д 8 сарын турш эмчлүүлсэн Э.Энхбатыг эх оронд нь авчрахаар болжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дотны найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан хэрэг  2020 оны 4-р сард гарсан.  Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч,  эмчлүүлэхээр  БНСУ-ыг зорьсон юм.
Найман сарын турш  шаардлагатай бүхий л эмчилгээг хийсэн ч  биеийн байдалд дорвитой өөрчлөлт гараагүй, цаашид  үр дүн хүлээхэд бүрхэг байгаа учир эх оронд нь буцаахаар болсон гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ талаар ар гэрийнхнээс нь тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин Н.Түвшинбаярын хувьд “Найрамдал” зуслан дахь байшиндаа олны хөл, хэл амнаас зайдуу амьдарч байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *