Бага насны хүүхдүүд дээврээс үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Бага насны хүүхдүүд дээврээс үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг өнөөдөр 18:00 цагийн үед гарчээ. Тус хэргийн талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа.

Тэрбээр “Манай аврах ангийнхан газар дээр нь ажиллаж байгаа. Надад албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн “Бичил” хорооллын нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс 8-9 дүгээр ангийн гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан. Хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байснаас нэг охиныг буулгаж, үсэрсэн хоёр хүүхдийг ГССҮТ-д хүргэсэн. Нэг гэрийн хүүхдүүд мөн эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ. Харин цагдаа нар хамгаалалт авч ажилласан байна.

May be an image of 2 people and outdoors

 

 

May be an image of 6 people and sky

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *