|

ҮЙЛ ЯВДАЛ: Зөвшөөрөл авахгүйгээр зөвхөн бүртгүүлээд эрхлэх 74 чиглэлийн үйл ажиллагааг танилцуулна

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

  • 09:00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,
  • 10:00 цагт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,
  • 10:00 цагт “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан,
  • 14:00 цагт  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан,
  • 14:00 цагт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

МУИС-ийн Номын санд

10:00 цагт Төр, нийгмийн зүтгэлтэн Далай Чойнхор ван Г.Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан “Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал” эрдэм шинжилгээний хурал болно.

БОАЖЯ-ны Хаан танхимд

10:00 цагт Нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг БОАЖЯ, Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, ЦУОШГ, ЦЕГ, НМХГ, НЭМҮТ, Таван толгой түлш ХХК-аас холбогдох албаны хүмүүс өгнө.

“UB Grand” зочид буудалд

12:00 цагт “No double standard” хөдөлгөөнөөс УИХ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

Хангарди ордны 14 давхарт

13:00 цагт Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 74 чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа тухай мэдээлэл өгнө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *