ШИЙДВЭР: Орон нутаг руу хувийн автомашинаар зорчиж болно
Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагаас нээлээ.
Хөдөлгөөнд оролцох иргэд хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо ПСР-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байхыг шаардаж байна. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цагаас хэтрэхгүй байх ёстой.
Хэрэв ПСР-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулж болох эрх нь нээлттэй байх юм.
Уг шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгожээ.