Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ХУУЛИУД

Өмнөх Парламентын үед буюу 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн мэдүүлснээс хойш гурван жилийн хугацаанд хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хувьд Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх энэ хууль 13 бүлэг 160 гаруй зүйл заалттай. Үндсэн хуулиар олгосон ажил хөдөлмөр эрхлэх язгуур эрхээ хангуулах Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон болон зарим онцлог заалтуудаас хүргэж байна.

  • Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл авахыг хориглоно
  • Уул уурхайд ажиллагсад 14 хоног ажиллаж, 14 хоног амарна
  • Ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна
  • Ажилтанд оноох сахилгын шийтгэлийг дараах таван хэлбэртэй болгов

1-рт, Хамт олонд хэлэхгүй хаалттай сануулах
2-рт, Хамт олны дунд нээлттэй сануулах
3-рт, Үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах
4-рт, Албан тушаал бууруулах
5-рт, Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгажээ. Сахилгын арга хэмжээний дээрх таван заалтыг заавал үе шат дараалан биш, ажил олгогч өөрөө сонгож хэрэглэж болно. Ажил олгогч нь ажилтны зөрчилд тохирсон сахилгын шийтгэл оногдуулна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийг дагаад Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бас 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

33 байгууллага, аж ахуйн нэгж шуурхай арга хэмжээ авч зохицуулагч ажиллуулж эхэлжээ

 

Бага Үндсэн хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм. Хуулиар нийслэл, дүүрэг, хорооны чиг үүргийг тодорхойлж, нийслэл, дүүрэг чиг үүргээ хэрэгжүүлэхдээ санхүүжилт нь цуг байхаар зохицуулжээ.

Мөн чиг  үүргийн давхардалгүй байхыг зохицуулсан. Тухайлбал, нийслэлийн хувьд дүүргүүдийн үйл ажиллагааг зохицуулах, иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийг биелүүлэх, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүрэгтэй байна. Тус хуульд орон нутгийг бие даалгах, эдийн засаг, санхүүгийн үндсийг тодорхой болгох, улс төрийн хамаарлыг багасгах зэрэг шинэлэг өөрчлөлт оржээ.

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ

мөнгө | News.MN

 

2022 оны төсөвт  орлого 9,4 их наяд төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12 их наяд төгрөг байхаар баталсан. Ирэх онд нийт 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөв тусгажээ. Үүнээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Түүнчлэн, Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүлжээ.

Ирэх онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулагдана. Тодруулбал Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар болсон бөгөөд 2022 оны төсөвт Эдийн засгийн хөгжлийн яамнд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана.

Мөн үүнээс гадна

  • И-Монгол Академи
  • Сахилгын хороо
  • Ойн судалгаа, хөгжлийн агентлаг
  • Боловсролын ерөнхий газар гэсэн дөрвөн агентлагийг Засгийн газрын харьяан дор байгуулахаар төлөвлөөд байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухайИрээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ долоодугаар сарын 7-нд шинэчлэн баталсан. Хуульд, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн зохицуулсан юм. Мөн хуулийн шинэчлэлээр төвлөрлийг сааруулахын тулд Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг дагасан шинэ суурьшлийн бүс байгуулах, Аэросити, Майдар зэрэг дагуул хотыг хөгжүүлэх боломж нээгдэж байна.

Хууль батлагдсанаар, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгож өгчээ.

СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Чингис хаан” музей нь нийт 15 танхимтай байхаар төлөвлөгджээ | Peak News

 

Соёлын тухай хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Тус хуульд тусгасан зарим тодорхойлолтоос дурдвал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг, “Соёлын байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.

Соёлын бодлого, үйл ажиллагаанд:

  • Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
  • Нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;
  • Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;
  • Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх;
  • Ил тод, нээлттэй байх;
  • Тэгш, хүртээмжтэй байх;
  • Соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох зэрэг зарчмыг баримтална хэмээн заажээ.

“Соёлын тухай хууль” нь 8 бүлэг 40 зүйлтэй бөгөөд уг хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ 


 

Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болсон. УИХ-аас 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталлаа.

Уг хууль нь кино үйлдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, олон улсын кино наадамд оролцож байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд уг хуулийн үйлчилэлд хамаарахаар хууль тусгасан байна.

Мөн уг хуулийн хэрэгжилтэнд хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Зөвлөл болон мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих бөгөөд тус хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments