ӨНӨӨДӨР : НҮБ-ын Хүүхдийн сангаас 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал болно

 Арванхоёрдугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр 2021 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал болно. Утас: 99112652

9.00 цагт Баянгол дүүргийн VIII хорооны Иргэний танхимд ажлын байрны өдөрлөг болно. Утас: 91399149

10.00 цагт БХИС-ийн “Сүбээдэй” танхимд Батлан хамгаалах яамны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт МҮЭХ-нд тус холбооны 23 дугаар их хурлаас гарсан шийдвэрийг танилцуулна.

12.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүчирхийллийн хохирогч болсон бага насны охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ. Утас: 99136259

Төрийн ордонд

9.30 цагт “E-Mongolia” мэдээллийн цэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Үндсэн хууль” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хороо хуралдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *