|

ДЭМБ шинэ жилийн баяраас татгалзахыг уриалав

ДЭМБ-ын Европын бүсийн зохицуулагч Дорит Ницан хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын 20-нд мэдэгдсэн байна. Коронавирусийн шинээр мутацид орсон “Омикрон” хувилбарт вирусийн халдвар нь ялангуяа олон тооны хүмүүс цугларсан, битүү хаалттай орон зайд хурдацтай тархаж байна” хэмээн онцлов.

“Омикрон” хувилбарт вирустэй холбоотой судалгаа хараахан дуусаагүй байгааг ДЭМБ-ын төлөөлөгч хэлжээ. Мөн цаашлаад “Файзер” вакцины нэмэлт тун буюу бүүстер тун нь “Омикрон”-ы халдвараас сайн хамгаалж байгааг бид харж байна. Бид вакцинд хамрагдаагүй иргэдийн нөхцөл байдлын бүрэн дүр зургийг хараахан тодорхойлох боломжгүй байна.

Тиймээс өмнө нь “Дельта” хувилбарт халдвар авсан иргэд хамгийн олон мутаци бүхий “Омикрон” хувилбарт вирусийн халдвартай тулгарах үед тэдэнд чухам юу тохиолдохыг бид хараахан хэлж мэдэхгүй байна гэлээ.

40 Best Christmas Party Themes 2021 - Ideas for a Holiday Party

 

ДЭМБ мөн коронавируст цар тахал дахин нэг жил үргэлжилж магадгүй гэсэн таамгыг дэвшүүлж байгаа аж. Тэдний үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт коронавирус улирлын чанартай халдвар болно гэж таамаглаж байгаа ч энэ талаар ярихад эрт байна гэжээ.

Одоо хамгийн тулгамдсан гол асуудал бол “Омикрон” хувилбар. Дэлхийн хэмжээний халдвар судлаачид хүн төрөлхтнийг “хэцүү долоо хоног, хэцүү сарууд” хүлээж байгааг анхааруулав.

Эх сурвалж: RBC

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments