|

“Одоогоор Омикрон хувилбар манай улсад тогтоогдоогүй”

Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдлээ гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Хэдийгээр үүнийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэсэн ч манай улс шинэ хувилбарыг тогтоож чадаж байгаа юу гэдэг нь иргэдийн дунд эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа.

Иймд Эрүүл мэндийн яамнаас дараах тайлбарыг хийлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл нь ташаа байна.

Манай улсад арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 54 нислэгээр 5,000 гаруй зорчигч ирсэн. Эдгээр хүнээс онгоцны буудалд буумагц түргэвчилсэн болон PCR оношлуураар шинжилгээ авч байгаа. Мөн ирснээс хойш 4 дэх өдөр дээр нь PCR шинжилгээ хийж байгаа юм.

Сэжигтэй болон эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ дээр ДЭМБ, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан генийн дараалал тогтоох шинэ лабораторид вирусийн генийн дарааллыг тогтооно. Одоогоор Омикрон хувилбар тогтоогдоогүй. Мөн хоёр лаборатори ойрын хугацаанд ашиглалтад орно” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хил дээр эерэг гарсан тохиолдолд тухайн хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ авч, эцсийн баталгаажуулалтыг ашиглалтад орсон шинэ лабораторид генийн дарааллыг тогтоох бөгөөд үүнд  5-10 хоногийн хугацаа орно. Лабораторийн гурван эмч нь Японд бэлтгэгдсэн, дадлага хийсэн эмч нар байгаа.

Генийн дарааллыг Монгол Улс найдвартай тогтоож байгаа гэдэгт итгэлтэй байж болногэлээ.

Similar Posts

One Comment

  1. The home arrives and is placed by crane on the muse.
    A hinged roof, also made in the manufacturing facility,
    is unfolded onto the home. Before the home arrives, homeowners must have
    the land excavated and have a foundation in place. The builders
    have to scout out all these elements before supply, however typically each unit have to be less than sixteen ft vast, 60 toes lengthy and eleven ft excessive.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *